Бидний тухай


2012 онд Кане Фора Солюшн ХХК нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулахдаа шинэ үнэр амттай, сайн чанартай, эрүүл аюулгүй, гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ирсэн юм. Түүнчлэн Дэлхийн нэртэй брэндүүдийн байгал орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий хүний эрүүл мэндэд зориулсан тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр борлуулан нийт 100 гаруй байгууллагаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэдэг зах зээлд тэргүүлэх ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ брэндийг бүтээхийн төлөө ажиллаж байна.

Эрхэмсэг оршихуй:

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙНА.

Алсын хараа:

№1  ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛНО.

Баримтлах зарчим:

·      ХҮНИЙ ХӨГЖИЛ ДЭЭР СУУРИЛАНА. 

·      БАЙГАЛЬ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙНА.

·      ИЛ ТОД, ТОГТВОРТОЙ, СТАНДАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЯВУУЛНА

·      ЁС ЗҮЙТЭЙ, ШУДРАГА БИЗНЕС ЯВУУЛНА.

Түүхэн товчоон:

2020 ОН

                Олон Улсын GS1 байгууллагад гишүүнээр элссэн.

                Mонголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүнээр элссэн.

                DrinkMe, DutchMe, Taste Me, Taste of M Барааны тэмдэгтүүд Оюуны өмчөөр бүртгэгдсэн.

                Монгол Улсын Анхны лаазтай хийжүүлсэн Drink Me Nitro (Барааны тэмдэгт Оюуны өмчөөр баталгаажсан)  кофег зах зээлд нэвтрүүлсэн.

                Монголын Улсын Анхны хүйтэн нэрэлтэт Dutch Me (Барааны тэмдэгт Оюуны өмчөөр баталгаажсан) кофены үйлдвэрийг нээсэн.

                Нэг цагт 100кг кофе үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд орсон.

 

2019 ОН

                Caffe M сүлжээний 6 болон 7-р салбарыг нээсэн.

                Вьетнам Улсын Mtong брэндийн робуста ногоон үр, кофены албан ёсны борлуулах эрхийг авсан.

                Итали Улсын Blupra брэндийн байгальд ээлтэй ус цэвэршүүлэх, хөргөөх, хийжүүлэх тоног төхөөрөмжийг албан ёсоор борлуулах эрхийг авсан.

 

2018 ОН

                Caffe M сүлжээний 5-р салбар нээгдсэн.

                Нэг цагт 25 кг кофе үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд орсон.

                Caffe M сүлжээний 4-р салбар нээгдсэн.

 

2017 ОН

                Солонгос Улсын Kuvings брэндийн жүүс шахагч, холигч, тоног төхөөрөмжийг албан ёсоор борлуулах эрхийг авсан.

                Итали Улсын Mazzer брэндийн кофе бутлагчийг албан ёсоор борлуулах эрхийг авсан.

                Scent of M барааны тэмдэгтийг оюуны өмчөөр баталгаажуулан Монгол Улсын Анхны франчайзинг, кофе шопын сүлжээг албан ёсоор байгуулсан.

                Caffe M сүлжээний 2 болон 3-р салбарыг Голомт банктай хамтран нээсэн. Magister sistema caffe тоног төхөөрөмжийн нэрийн дэлгүүр нээгсэ.

                Солонгос Улсын Mango Six брэндийн монгол дахь үйлдвэрлэх эрхийг авсан.

                Монгол Улс, Бразил Улсын Худалдааны Танхимын гишүүн байгууллагаар элссэн.

 

2015 ОН

                Итали Улсын Magister sistema caffe s.r.l брэндийн эспрессо кофе машин, тоног төхөөрөмжийг албан ёсоор борлуулах эрхийг авсан.

                Caffe M сүлжээний Анхны салбарыг нээсэн.

 

2013 ОН

                Ресторан, зочид буудал, кофе шопуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

                Кофе хуурах цехийг байгуулсан.

 

2012 ОН

Canephora Solution LLC нэртэйгээр улсын бүртгэлд бүртгэгдэж үйл ажиллагаа эхэлсэн.